Drop us a line & we’re always ready to help you!
дээш
a

Бидний тухай

  /  Бидний тухай
Улс Үндэстний Их Сургууль

1960 онд YWAM байгуулагдаж, түүнээс 18 жилийн дараа буюу 1978 онд Ази-Номхон  Далайн Христэд Итгэгчдийн Их Сургууль (PACU) байгуулагдсан, Хавайн арланд Конад анхны сууриа тавьжээ.  PACU нь анх оюутнуудыг нийгмийн бүхий л хүрээнд сайн мэдээг хүргэхэд бэлтгэх зорилготой байв. Түүнээс хойш удалгүй 7 коллеж , хэд хэдэн сургалтын төв, хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг зохицуулах журам зохиогдож, үндсэн зарчим, зорилгоо биелүүлэхийн тулд бололцоотой бүхий л орчин нөхцлийг бүрдүүлэхийн үүднээс төлөвлөгөөний болон барилгын төслийн багийнхан сургуулийн барилгыг барьж дуусгажээ.

УҮИС нь дэлхийн 70 гаруй оронд салбартай бөгөөд авралын зар тараах, боловсрол олгох бүхий л хүрээнд бүгд адилхан замаар ажилладаг. Улс үндэстэн бүрийн боловсролын тогтолцоо өөр тул өнөөгийн байдлаар УҮИС нь аль ч улсын боловсролын байгууллагад бүртгүүлээгүй байна. Бүх шатны сургалт нь итгэмжтэй байдал , хичээл зүтгэлийг шаардах бөгөөд лекцүүдийг тухайн салбартаа нэр хүндтэй багш нар заадаг. УҮИС-ийн бүх сургалтууд арьсны өнгө, үндэс угсаа, нас хүйс, мэдлэг боловсрол үл харгалзан бзх хүнд нээлттэй.