Оюутан Дагалдагч Бэлтгэх Сургуулийн сургалтын төлөвлөгөө нь оюутан бүрийн Бурхантай харилцах хувийн харилцаа, зан чанар, хүн бүрийн дуудлага, сүнслэг бэлэг авъяас, бүх дэлхийд хандсан Бурханы зүрх сэтгэл, төлөвлөгөө, “Явж бүх үндэстнийг дагалдагч болгогтун” (Матай 28:19) гэсэн Агуу Захирамжийн Дагуу тэднийг бэлтгэхэд чиглэгдсэн болно.
Зөвхөн Улаанбаатар хотод 16-с дээш насны Их Дээд сургууль болон Коллеж, МСҮТ-д суралцдаг 146.000 орчим оюутан суралцаж байна. Оюутан Дагалдагч Бэлтгэх Сургууль нь оюутнуудад хичээлээс чөлөө авалгүй, нийгмийн салбарт үргэлжлүүлэн өсөж, Эзэн дотор, Христийн жинхэнэ дагалдагчийн үндэс, суууриудыг суралцаж, дэлхийд нөлөөлөх боломжийг олгох юм.
UDTS нь 16 нас хүрсэн Монгол итгэгчдийг хамтын амьдралаар дамжуулан Библийн зүй тогтолд суралцуулж, Есүс Христтэй улам илүү адил болж, Бурхантай дотно харилцаа тогтооход нь тусалж, амьдрал үйлсээрээ бүх хүмүүст авралын сайн мэдээг тараахад нь чиглүүлэх, Есүс Христийн жинхэнэ дагалдагчийг бэлтгэх зорилготой. Оюутан Дагалдагч Бэлтгэх Сургууль нь 18-н долоо хоногийн лекц, 18-н долоо хоногийн Campus дадлага, гадаад дахь 4 долоо хоногийн дадлагын аянаас бүрдэнэ.
UDTS нь
- Оюутнуудын Бурхантай харилцах харилцааг хөгжүүлэхийн тулд хүндэтгэл, зуучлан залбирал, Бурханы үгийг хэрхэн бясалгах тухай заана.
- Оюутнуудад Христийн зан чанарыг төлөвшүүлэхийн тулд даруу зан, уужим сэтгэл, гэм нүглээ өөрөө илчлэн гэмших, хайр ба баяр хөөрөөр үйлчлэх тухай заана.
- Бүх улс үндэстнүүдэд сайн мэдээг сонсгох үйлсэд оюутнуудыг уриалж, аврал хүртээгүй байгаа хүмүүст сайн мэдээг тараан, бүх дэлхийд хандсан Бурханы зүрх сэтгэл, төлөвлөгөөг мэдэх боломжоор хангана.
- Оюутнууд өөрсдийн дуудлагаа ухамсарлаж, YWAM болон бусад зар тараах байгууллагууд, нутгийн сүмүүдтэй хамтран сайн мэдээг тараах үйлсэд тууштай оролцоод зогсохгүй бусад хүмүүсийг ч энэ үйл хэрэгт уриалан дуудахад бэлтгэнэ.