Энэтхэг
Өмнөд Ази
80 гаруй сая гишүүдтэй Таблиги Жамаат (Итгэлээ Тарааж буй хүмүүс) нь дэлхий дээрх Исламын шашны хамгийн том хөдөлгөөний нэг юм. Тэд одоогоор Этиоп, Өмнөд Африк, АНУ болон Непал гэх мэт 150 гаруй оронд түгжээ. Тэдний гол зорилго бол энгийн Мусульманчуудыг л өөрсдөдөө нэгтгэх учир Христитгэгчид тэр болгон мэдээд байдаггүй. Эдгээр Мусульманчууд өдөр бүр үйлдэл, гадаад төрх, бусадтай харилцах харилцаа холбоогоор бүрэн зөв амьдарч чадах л юм бол нийгэм өөрчлөгдөнө гэж тэд итгэдэг учир улс төртэй орооцолддоггүй. Тэдний хамгийн том уулзалт болох Ижтима нь жилд нэг удаа Бангладешд болдог ба жил бүр 5 сая гаруй Мусульманчууд хамрагддаг (Мекка гэгддэг Хаж мөргөлөөс 2 саяар илүү) ба үүнээс жижиг хэд хэдэн цугларалтууд ч зохиогддог.
Европын Таблиги Жамаатийн төв байр Англид байрладаг. Тэнд дагагчид бүгд Таблиги Жамаатийн зарчмын дагуу хэрхэн амьдрах талаар суралцаж, номлол хийх богино аялалд илгээгддэг.
Анвар гэгч нэгэн залуу Энэтхэгийн Делид нээгдэж байгаа төв оффист очиж 2 сар байрлахаар Австралиас иржээ. 2 сарын турш тэр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон хүмүүстэй танилцаж, нэг нэгийнхээ итгэлийн талаар суралцаж, Мусульманчууд Таблиги Жамаатын номлодог Сунни Мусульман амьдралын хатуу дэг журмаар явахгүй байгаа газар нутаг руу очиж номложээ. Энэ цаг хугацаа түүнийг чадваржуулна гэдгийг тэр мэдэж байсан хийгээд итгэл нэгт бусад залуустай холбоо тогтоож, туршлага суухын үнэ цэнийг мэдэрсэн ч бусдын энгийн амьдралын хэв маяг бүх аяллын турш түүнийг сорьж байв.