SBS
Бурханы үг бол амьд бөгөөд идэвхитэй!
Хэрэв бид Библийг нээж, зүрх сэтгэлдээ оруулвал энэ нь биднийг өөрчилж, шинэчилдэг. Үгийг бичсэн Нэгэн амьд бөгөөд ( Үг нь өөрөө) үхлээс амилж, үхлийг ялан мөн бидний дотор амьдарч байдаг. Бичээч амьд бөгөөд Тэр бидний дотор оршдог. Бурханы үгийг унших нь өдөр тутмын хийх ажил эсвэл үүрэг биш, харин харилцаанд тулгуурласан юм. Түүний үгийг уншиж бас хариу үзүүлэхэд Бурхан бидэнтэй ярилцаж байдаг. Тэр өөрийгөө илчилж, бидний зүрх сэтгэлийг шатаадаг.