Drop us a line & we’re always ready to help you!
дээш

Блог

Эхний өдөр - 3 сарын 22

Эхний өдөр - 3 сарын 22

Их Британийн Нэгдсэн Хаант улсын газар нутагт 3.4 сая орчим мусульманчууд байдаг бөгөөд олонх нь Англи улсад амьдардаг. Британи дахь мусульманчууд Африк, Ойрхи Дорнод, Төв Азиас шилжин суурьшсан ба тэдний дийлэнхийг өмнөд азиас ирэгсэд эзэлдэг. Мусульманчуудаас бүрдсэн нийгмийн бүхэн бүтэн бүлэг Британид хэдийнээ байр сууриа олон идэвхийлэн амьдарч байна.

Ковид-19 цар тахал Нэгдсэн Хаант Улсад эрчимтэй тархаж байсан үед Британи дахь мусульманчууд түүчээлэн хариу үйлдэл үзүүлж, өөрсдийн Мишет буюу сүм дуганаа ковидын шинжилгээ авах газар, түр зуур цогцос хадгалах газар болгосон бөгөөд тэндээ оршуулгад зориулсан санхүү босгох, сайн үйлсийн аян өрнүүлэх болон хөл хорионд байгаа хүмүүст хоол хүргэлт хийх төв болгон ашиглажээ. Бирминханд амьдардаг Сара гэгч мусульман эмэгтэй хөл хорионд байгаа хүмүүст хоол хүргэлт хийж тусалсан ба энэ нь цар тахлын хүнд хэцүү үеийн сэтгэл гутралаа даван туулахад өөрт нь тустай байж. Тэрээр “Миний хийх боломжгүй олон зүйл байхад гар бие оролцон туслах боломжтой зүйл нь энэ байсан. Хөршүүд тусламж хэрэгтэй нэгэндээ туслан нэгдэж байгааг харах урамтай байсан.” гэжээ.

Сүүлийн жилүүдэд үнийн өсөлттэй холбоотойгоор тусламж, дэмжлэг хэрэгтэй олон нөхцөл байдал үүссэн. Үүнийг даган туслах сайн санаат хүмүүс ч мөн олноор бий болсон. Мусульманчууд Рамадан сарын турш орой бүр мацаг тайлах зоог барьдаг ба энэ зоогийг худалдаж авах чадваргүй хөршүүддээ гараа сунган туслаж байжээ. Мацаг тайлах зоогийн үеэр хүмүүс цугларан, нөхөрлөдөг боловч, санхүүгийн боломжгүй байдлаасаа болж холдон явах хүмүүс ч бий аж. Тиймээс мусульманчуудын сайн дураараа хийж буй энэ үйл нь одоогийн нөхцөл байдалд цаг үеэ мэдэрсэн онцгой хэрэгцээт чухал үйлс юм.

Залбирлын уриалга:

  • Санхүүгээр гачигдсан Британи дахь мусульманчууд тусламж олгож байгаа газруудтай холбогдохын төлөө залбирцгаая!

  • Британи дахь христитгэлтнүүд мусулманчуудтай мөр зэрэгцэн ажиллаж, тусламж хэрэгтэй гэр бүлүүдэд, онцгойлон Рамаданы үеэр хүрч ажиллахын төлөө.

  • Британи дахь мусульманчууд итгэгчидтэй сайн харилцаатай байж, тэд хамтдаа тусламж хэрэгтэй байгаа хүмүст үйлчлэхийн төлөө залбирцгаая.

Тиймээс бүх хүний төлөө гуйлт, залбирал, зуучлан залбирал хийгээд талархал өргө гэж юуны өмнө чамайг ятгая… Энэ нь бидний аврагч Бурханы мэлмийд сайн бөгөөд нийцтэй. Тэрээр бүх хүн аврагдаж үнэий мэдлэгт ирээсэй гэж хүсдэг. 1Тимот 2:1-4

Ywamubmongolia