Drop us a line & we’re always ready to help you!
TOP

Blog

  /  Blog
14 дэх өдөр - 4 сарын 4 Иордан

Нассир бол Иорданы Амманд газраа түрээслэж амьдардаг газрын эзэн. Тэр зүгээр ч нэг газрын эзэн биш, газрыг нь түрээслэж буй хүмүүсийг халамжилж, санаа тавьдаг сайн газрын эзэн юм. 

Ковидын цар тахлын үеэр хүмүүс хөл хорионд орж, дэлгүүр явах боломжгүй байсан үед тэрээр хүмүүст юу хэрэгтэй байгааг шалгаж, талхаар хангадаг байсан. Мусульман хүний ​​хувьд Нассир бусдыг халамжлахыг өөрийн итгэл үнэмшлийнхээ нэг хэсэг гэж үздэг. Үүгээрээ тэрээр христчин хөрш Валидтайгаа адилхан байлаа.  

Тэд майханд толгой хорогдож, өлсөж цангасан хэсэг дүрвэгсдийг гэрийнхээ ойролцоогоос олж, тэдэнд мах гурил, давс, тос, элсэн чихэр, цай, ногоо гэх мэт хүнсний зүйлсийг авч өгч хангасан байлаа. Зочломтгой байдал бол Ойрхи Дорнодын соёлын салшгүй хэсэг юм. Зочломтгой байдал нь мусульманчуудыг шүүлтийн өдөр асуудлаас хамгаалахаас гадна үүнийг мөргөлийн нэг хэлбэр гэж үздэг учраас ядууст маш ихээр хуваалцдаг.

Мусульманчуудын үйлддэг сайн үйлийг “sadaqah” гэж нэрлэдэг ба орлогынхоо нэг хувийг өгөх нь тэдний үүрэг юм. Задак бол бурхныг баярлуулахын тулд хийдэг өгөөмөр сэтгэл, энэрэнгүй өршөөл, итгэлийн үйлдэл гэж үздэг бөгөөд үүнд мөнгөн дэмжлэг, сайхан сэтгэлийн үйлс хоёр багтдаг. 

Залбирлын уриалга:    

  • Иордан бол дүрвэгсдийг хамгийн их хүлээж авдаг улсуудын нэг бөгөөд тэдний 750 000 гаруй нь Сири дэх мөргөлдөөний улмаас дүрвэж ирсэн байна. Иордан дахь дүрвэгсэд амьдралаа дахин босгохын төлөө залбираарай. 

  • Иордан болон Ойрхи Дорнодын бүс нутагт ядууст үйлчилдэг христитгэгч болон мусульман хүмүүсийн бусдыг ерөөхөд хэрэгцээтэй бүхэн хангагдахын төлөө залбираарай. 

  • Иордан дахь мусульманчууд ядуусын төлөөх Есүсийн сайнмэдээнд хариу үйлдэхийн төлөө залбираарай. 

Ядууг энэрэгч нь ЭЗЭНд зээлдүүлэгч, Өгсөн бүгд нь буцаж төлөгдмүй.

Сургаалт үгс 19:17 

Ywamubmongolia