Drop us a line & we’re always ready to help you!
дээш

Блог

16 дахь өдөр - 4 сарын 6

Хятад улс хэдэн арван жилийн турш хумхаа өвчний эсрэг тэмцэж  ирсэн. Хятад улсад  хумхаа өвчин нь хэдэн мянган жилийн турш байсаар ирсэн. Харин өнгөрсөн зургадугаар сард Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Хятадыг хумхаа өвчингүй гэж зарласан. Хятадын засгийн газар болон хятадын ард түмний хамтын хүчин чармайлт бол хортон шавьж устгадаг шумуулны тор ашиглах, хумхаа өвчний эсрэг эмийг өргөнөөр түгээх, өвчний тархалтыг эмчлэх, зогсоох эм үйлдвэрлэх гэх мэт байв.  2021 оны зургадугаар сарын байдлаар тус улсад сүүлийн таван жилийн хугацаанд орон нутгийн халдвар нэг ч бүртгэгдээгүй юм. 

Хумхаа нь хэдэн арван жилийн турш Хятадын эрүүл мэндийн салбарт ноцтой асуудал байсаар ирсэн бөгөөд хамгийн сүүлд Мьянмартай хиллэдэг Юннан гэх газар илэрч, хамгийн ихээр тархаж байжээ. 

Юннан муж нь 26 бага ястантай Хятадын олон үндэстэн байдаг мужуудын нэг юм.  Эдгээр бага ястнуудын нэгийг “Хуй муслимчууд” гэх бөгөөд Хятадын Хан угсааны исламын шашинт овог юм. Хуй исламын шашинтнуудын гарал үүсэл нь VII - VIII дугаар зуунд араб худалдаачдын нөлөөгөөр исламын шашинг хүлээж авсан анхны хятад удам байжээ. 

Хятадад байдаг өөр нэгэн мусульманчууд бол Мьянмараас гаралтай Рохинжа мусульманчууд юм. Тэд Мьянмарт болсон шашны хавчлага, хүчирхийллээс дүрвэн ирж Хятадад суурьшсан түүхтэй. Хятадын Руили мужид Мьянмараас ирсэн 50 000 орчим мусульманчууд байдаг ба тэд хятад хэл сурч, нутгийн хятад эмэгтэйчүүдтэй гэрлэн, одоо болтол аж төрсөөр байна. 

Залбирлын уриалга: 

  • Хятад улс хумхаа өвчнийг бүр мөсөн дарж чадсан эрүүл мэндийн ахиц дэвшилд талархацгаая. Хятад дахь муслимчуудын эрүүл мэндийн үйлчилгээ, боломж бололцоо сайжрахын төлөө залбирцгаая.  

  • Шашны дарангуйлалд санаа зовж буй Хятадын Хуй мусульманчуудын төлөө залбирцгаая. Юннан мужид итгэгчид хэдий цөөн байдаг ч хөршүүддээ сайнмэдээ ярих үед хүлээж авах нээлттэй зүрх сэтгэлийн төлөө 

  • Хятадад орогнож буй Мьянмарын ислам шашинтнууд Христийн дотор хоргодож, аврагдахын төлөө залбирцгаая.

Бурханы зам төгс төгөлдөр,

ЭЗЭНий амлалт шалгагдсан.

Түүнд хоргоддог бүхэнд

Тэрээр бамбай болдог.

Дуулал 18:30 

Ywamubmongolia