Буркина Фасо улсад евангелист Хамба лам болон түүний багийнхан шинээр сонгогджээ. Тэд өөрсдийгөө танилцуулах, сайн харилцаа тогтоох зорилгоор орон нутгийн удирдлагууд болон бусад шашны тэргүүнүүдтэй танилцсан. Мөн тэд өөрсдийн нийгэмд болсон шашин хоорондын яриа хэлэлцээний нэг хэсэг болгон исламын шашинтнуудыг зочлох нь чухал гэж үзсэн.
Хамба лам москт зочлохоор баасан гарагийг сонгосон бөгөөд тэр үед олон исламын шашинтнууд цугларчээ. Айлчлалын төгсгөлд тэднийг сүмд урив. Исламын шашны тэргүүн тэдний айлчлал болон урьсан шалтгааныг асуухад: "Бид шинэ багаа танилцуулж, исламын шашинтнуудтай сайнаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхээр ирлээ" гэж Бишоп хариулав. Энэ үед Буркина Фасо террорист бүлэглэлүүдээс болж айдас түгшүүртэй, санаа зовнилтой үе байсан ба радикал үзэлтнүүд хүн амыг хагалан бутаргахыг оролдож байсан юм. Хүн амын дунд энх тайвныг хүсч, нийгмийн эв нэгдэлд уриалж буй тус үйл явдалд бүх шашны удирдагчид талархалтай байлаа.
Хамба лам цугларсан мусульманчуудад хандан "Бидэнд маш их нийтлэг зүйл бий, бидний нийтлэг зүйл бол бидний эх нутаг болох Буркина Фасо юм." гэж урам зоригтой үг хэлэв. Тэрээр Имамд (ислам шашны удирдагч) Бурханы үг болох библийг гардуулан өгөөд, "Энэ бол Бурханы Үг учраас энэ өдөр бидний авсан хамгийн сайхан бэлэг юм. Гэхдээ энэ бол бас ариун ном юм. Энэ библи мөнгөнөөс ч илүү үнэтэй юм.” гэж хэлсэн байдаг.
Залбирлын уриалга:
-
Буркина Фасо дахь энх тайван, эв нэгдлийн төлөө ажиллаж буй хүмүүсийн төлөө залбирцгаая
-
Христэд итгэгчид исламын шашинтай найз нартаа Бурханы сайнмэдээг ярих боломжуудын төлөө залбирцгаая
-
Муслимчууд Бурханы үгийг унших үед Христ өөрийгөө тэдэнд илчлэх болтугай хэмээн залбирцгаая
Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурхан байв. Тэрбээр эхэнд Бурхантай хамт байсан. Бүх юм Түүгээр буй болсон. Буй болсон юмсаас Түүнгүйгээр буй болсон юмс гэж нэг ч үгүй. Түүнд амь байсан ба амь нь хүмүүний гэрэл байв.
Иохан 1:1-4