Drop us a line & we’re always ready to help you!
дээш

Блог

30 дахь өдөр – 4 сарын 20 Гэрчлэл

Намайг Фатима гэдэг. Би Морокко улсад төрсөн. Бид ах дүү арван хоёулаа муслим гэр бүлд өсөж торнисон. Бид Рамадан сарыг жил бүр сахьдаг ба Рамадан сарын турш өдөр бүр аав бид хоёр залбирахаар явдаг. 

Эцэг эх маань байнга л хэрэлдэж мууддаг ба сүүлийн жилүүдэд улам л ноцтой болж байгаа. Тиймээс би сүүлийн хэдэн жилийн турш гэр бүлийнхээ амар тайвны төлөө залбирсан. Гэвч Аллахаас ерөөсөө ямар нэг хариу байгаагүй. Хичнээн залбирсан ч ямар ч хариу байхгүй байсан учраас би Аллахт ингэж хэлсэн. “Би одооноос 3 удаа залбирах болно. Миний гэр бүл амар тайван болохгүй бол дахин би Аллахт итгэхгүй гэж…” “Миний энэ залбиралд ч мөн хариу ирээгүй, юу ч  тохиолдоогүй, бүх зүйл урьдны хэвээрээ л байсан.”

Харин би тэр шөнөдөө нэгэн зүүд зүүдлэсэн юм. Би нэгэн уул руу авираад л байлаа, хэн нэгэн надад үргэлжлүүлэн авирсаар байх урмыг өгсөөр л байва. Уулын орой дээр гармагцаа цасан цагаан хувцастай сайхан сэтгэлт нэгэн хүн байхыг харсан. Түүнийг маш олон хүмүүс хүрээлж зогсож байсан. Тэр газар ер бусын амар тайван, эргэн тойрон дахь бүх хүмүүс жаргалтай байгааг би хараад тэр газар үүрд баймаар санагдаж байсан юм.  

Би зүүднийхээ талаар гэрийнхэндээ хэлсэн боловч тэд намайг үл тоосон тул би зүүдээ өөртөө үлдээн нандигнаж, зүүдэнд маань байсан тэр хүн хэн болох тухай олж мэдэхийг хүсч байлаа. Тухайн үед миний амьдрал зорилгогүй, утгагүй уйтгартай болсон үе байсан юм. Харин манай байранд нүүж ирсэн гэр бүл надад Есүс Христийн хайрын тухай ярьж өгсөн. Тэд надад намайг цуглаанд урьж анх удаа сайнмэдээг би тэр газар сонссон. Бурханы оршихуй дүүрэн тэр газар Есүс гэж хэн болохыг мэдэж авсан. Библи уншиж байхдаа би миний зүүдэнд байсан хүн Есүс Христ болохыг ойлгосон юм. Миний зүүдэнд үзэгдсэн хүн Бурхан байсныг мэдээд намайг чөлөөлж, амар тайвныг өгсөн түүнд талархан, хашгирч залбирсан юм. 

Одоо би шинэ амьтай болсон. Би баяр хөөртэй, амар тайван болсон. Би өдөр бүр Есүсийг манай гэр бүлд ирэхийн төлөө залбирдаг.   

Залбирлын уриалга:   

  • Дээрхтэй адилаар олон муслимчууд зүүд үзэгдлээр Есүсийг олж мэдэхийн төлөө залбирцгаая. 

  • Бурханыг эрэн хайж байгаа муслим хүмүүстэй сайнмэдээг дамжуулах христитгэлт хүмүүс уулзахын төлөө.   

  • Исламын шашинтай гэр бүлтэй итгэгчид гэр бүлдээ итгэлийг гэрчилж чадахын төлөө. 

Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун, хуучин нь өнгөрч, шинэ болсон байна!

2 Коринт 5:17 

Ywamubmongolia

Үргэлжлүүлэн хийх зүйлс:   

  • Эргэн тойрондоо байгаа ислам шашинтай хүмүүст Есүсийн хайрыг дамжуулах боломжийг барьж авахын төлөө залбираарай. 

  • Исламын шашинтай хүмүүсийн дунд үйлчилж, амьдарч байгаа таны таньдаг, мэддэг илгээлтийн эзэн байгаа бол түүний төлөө залбирч, өгөөмрөөр өргөж дэмжээрэй. 

  • Таны хамрагддаг эсийн бүлэг, чуулгандаа жил бүр хийгддэг 30 өдрийн залбирлын тухай хуваалцаж, хамтдаа залбирахад уриалаарай. 

  • Та мөн дэлхий даяар тараагдаж буй тус товхимлыг бэлтгэгч багийг дэмжин, хандив өргөж болно: www.pray30days.org/donate  

Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд хамаг ариун хүмүүсийн төлөө бүхий л цөхрөлтгүй оролдлого, гуйлтаараа сэргэг бай. Ефес 6:18