Монгол улсад 12-17 насны 300.000 орчим өсвөр насны хүүхдүүд бий. Эдгээр хүүхдүүдийн 2 ч хүрэхгүй хувьтай тэнцэх хэмжээний христитгэлт өсвөрийн хүүхдүүд бий гэсэн судалгаа байдаг. Өсвөр насандаа Христийг Эзэнээ болгосон итгэгчид энэ дэлхийд маш их.
Манай бүтэн цагийн ажилчид дунд ч мөн өсвөр насандаа Аврагчтай уулзсан, өсвөр үеийнхнийг Эзэнд авчирах хүсэлтэй, тэднийг хайрладаг стаффууд цөөнгүй билээ. Энэ хараа зорилгын дор нэгдсэн бид анх 2018 онд 7 цуглааны 24 өсвөр насны хүүхдүүдэд зориулан “Өсвөрийн Дагалдагч Бэлтгэх Сургалт”-ыг хийсэн юм. YWAM байгууллагын үндсэн сургууль болох “Дагалдагч Бэлтгэх Сургууль”-ийн богино хувилбар, хүүхдүүдэд тусгайлан зориулсан жижигрүүлсэн хөтөлбөрийн дагуу тус сургалтыг анх удаа хийсэн билээ.
ӨДБС маань 14 хоногийн хөтөлбөртэй, хүүхдүүдийг эцэг эх асран хамгаалагч, чуулганы ахлагч удирдагчийн зөвшөөрөлтэйгөөр хүлээн авч хамтын амьдрал дунд явагддаг сургалт юм. Өглөө чимээгүй цаг, гимнастикаас эхлэн хүүхэд хөгжлийн цаг болох урлаг хөгжим, хэлний дугуйлан, мөн хамгийн гол зүйл болох Ертөнцийн Эзэний тухай сонсох лекц семинар, магтаал залбирлын цагуудыг багтаасан.
Тус сургалтаараа YWAM-ын үнэт зүйл болох Бурханыг таньж, мөн бусдад таниулах зорилго бүхий Бурханы дуу хоолойг сонсох, Бурхан Аавын хайр, Эзэнээс эмээх сэтгэл, Сайн мэдээ, Дагалдагчийн амьдрал, Сүм чуулган гэх сэдэвт лекцүүдийг хрисититгэлт удирдагч нараар дамжуулан заадаг билээ. Үүнээс гадна сонссон зүйлсүүдээ хэрэгжүүлэх сайнмэдээний дадлагын аянаар ч мөн явдаг.
Одоогийн байдлаар бид 2018 онд Улаанбаатар хотын сүм чуулганыг хамруулан 24 хүүхэдтэй, 2019 онд Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн сүм чуулганаас хамрагдсан 38 хүүхэдтэй, Мөн тус онд Ховд аймгийн сүм чуулгадтай хамтран 44 хүүхэдтэйгээр, 2020 оны өвөл Сэлэнгэ аймгийн Зүүнхараад 36 хүүхдүүдийн төлөө тус тус ӨДБС-ийг Эзэний ерөөл дор хийсэн юм.
Бид цаашид жил бүр хүүхдүүдийн амралтыг тохиолдуулан өвөл, зуны улиралд Улаанбаатар хотод мөн аль нэг аймагт нэг нэг удаагийн ӨДБС-ийг хийсээр байх болно.